Буцах

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН НУТАГТ БАЙГАЛИЙН ГОЛОМТ ХЯНАЛТЫН ХАЙГУУЛ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Хан Хэнтийн Дэрлэгүүн голомт Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний БГХ Шинжилгээг хайгуул хэлбэрээр НИЙТ 5 секторын 45000 га талбайд 8 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 2017 онд Зоонозын Өвчин судлалын үндэсний төвийн захиралын А/07 дугаар тушаалаар батлагдсан “Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааны заавар”-ыг баримтлан хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээгээр нийт 60 га талбайд маршрут тавьж, бүлийн ажиглалт 10, нийтийн хайгуул 15, араатан махчин шувуудын тооллого 5, шугаман тооллого 10,  сектор тус бүрт 100 зангат хоног тавьж, тарвага-10,  урт сүүлт зурам-15 нийт 2 зүйлийн 25 мэрэгч амьтан олзворлож, Эрүүл Мэндийн сайдын 2017 оны А/161 дүгээр тушаалаар батлагдсан “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу хадгалан тээвэрлэж, тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээнд хамруулахаар НЗӨСТ-ын нян судлалын лабораторит хүлээлгэн өглөө. Одоогоор нян судлалын шинжилгээ хийгдэж байна.